• ШИНЭNew
  • ӨНДӨР БОРЛУУЛАЛТТАЙ
  • ХЯМДРАЛТАЙSale
  • НЭРИЙН ДЭЛГҮҮРҮҮД
  • БРЭНДҮҮД

Буцаах, солиулах

Буцаалтын хугацаа

Та худалдан авсан бараагаа хүлээн авснаас хойш хэрэв өөрөөр тохироогүй бол 72 цагийн дотор буцааж болно. Зарим барааны хувьд буцаалтын хугацаа бага, зарим барааны хувьд илүү урт байж болно. Буцаалтын хугацааг тухайн барааны хуудаснаас шалгах боломжтой.

Буцаах боломжгүй бараа

Зарим төрлийн бараа нь онцлогоосоо хамаарч буцаагдах боломжгүй байдгийг анхаарна уу. Тухайлбал, оймс, дотуур хувцас зэргийг мөн агуулах чөлөөлөх зорилгоор хямдруулсан барааг буцаах боломжгүй. Буцаагдах боломжгүй барааны хуудсанд буцаалтын хугацааны мэдээлэл байхгүй болохыг анхаарна уу.

Үндэслэл

Худалдан авагч өөрийн хүсэлтээр барааг буцааж болно. Өөрийн хүсэлт гэдэгт тухайлбал, размер буюу хэмжээ эсвэл өнгө таарахгүй байх, загвар зохицохгүй байх гэх мэт шалтгаанууд орж болно.

Барааны шаардлага

Буцаах бараа нь бүрэн, ашиглагдаагүй, савлагаа нь бүтэн, лац, шошго, худалдан авалтын баримт, наалтууд хэвийн бөгөөд бүрэн байх ёстойг анхаарна уу. Гутлыг хивс, дрож гэх мэт зөөлөн дэвсгэр дээр өмсөж үзнэ үү. Хувцасны размер, өмсгөлийг шалгахдаа үнэртэй ус шингээх, уруулын будаг болгох зэргээс сэргийлнэ үү.

Суутгал

Буцаагдсан бараанд ямар нэгэн гэмтэл учирсан, бүрэн бус болсон, эсвэл ашиглагдсан шинж тэмдэг илэрвэл буцаан олгогдох төлбөрөөс тодорхой хэмжээгээр суутгал хийгдэнэ.

Буцаах хүсэлт илгээх

Дэлгэцийн баруун дээд буланд байрлах цэснээс Буцаах хүсэлт рүү орж, буцаалтын захиалгыг үүсгэнэ. Буцаах хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын хоёр өдрийн дотор Таны хүсэлт хэрхэн шийдвэрлэгдсэн тухай хариу цахим шуудангаар илгээгдэнэ. Хэрэв утсаар захиалга өгсөн бол утсаар мэдэгдэнэ.

Барааг илгээх

Буцаалтыг баталгаажуулсны дараа Худалдан авагч барааг анхны байсан байдлаар нь савлаад хүргүүлнэ.

Буцаалтын хүргэлт

Худалдан авагч хүргэлтийг өөрөө зохион байгуулж болно. Энэ үйлчилгээг цар тахалтай холбоотойгоор түр зогсоосон болно. Худалдан авагчийн хүсэлтийн дагуу буцаалтын барааг очиж авах тохиолдолд хүргэлтийн зардал болох 5000 төгрөгийг суутгана. Гуравдагч байгууллагын болон Монгол шуудангийн үйлчилгээг ашигласан тохиолдолд төлбөрийг Худалдан авагч хариуцна.

Барааг хүлээн авах

Буцаалтын барааг izi.mn өөрийн агуулах дээрээ хүлээн авч, шалгасны дараа орны барааг хүргэх, эсвэл төлбөрийг буцаах арга хэмжээ авна.

Доголдол

Захиалгын алдаатай хүргэлт эсвэл үйлдвэрлэлийн чанарын доголдолтой холбоотой үүссэн буцаалтыг 100% дэлгүүр хариуцах бөгөөд алдаа дутагдлыг худалдан авагчийн хүсэлтийн дагуу залруулна.

Солих хүсэлт

Солих хүсэлт нь буцаалтын хүсэлттэй адил зарчмаар шийдвэрлэгдэх боловч орны бараа байхгүй тохиолдолд буцаалтаар тооцож төлбөрийг буцаана.

Сэтгэгдлүүд

Үнэлгээний дундаж:
5.00 (2 - сэтгэгдэлтэй.)
  • 5  од
    2
  • 4  од
    0
  • 3  од
    0
  • 2  од
    0
  • 1 од
    0
Сэтгэгдэл, үнэлгээ:
4  од (0 - сэтгэгдэлтэй.)
3  од (0 - сэтгэгдэлтэй.)
2  од (0 - сэтгэгдэлтэй.)
1 од (0 - сэтгэгдэлтэй.)
Ойлгомжтой юм байна
Баярлалаа