• ШИНЭNew
  • ӨНДӨР БОРЛУУЛАЛТТАЙ
  • ХЯМДРАЛТАЙSale
  • НЭРИЙН ДЭЛГҮҮРҮҮД
  • БРЭНДҮҮД

Түншлэлийн шаардлага

Үйлчилгээний нөхцөл

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь цахим худалдаа үйлчилгээг хүргэгч байгууллага болох Ааксико ХХК /цаашид Байгууллага гэх/, байгууллагын цахим худалдааны izi.mn сайтаар дамжуулан Түншлэлийн хөтөлбөрт хамрагдагч /цаашид Түншлэл гэх/ нарын хоорондох харилцааг зохицуулахад оршино.


Үндсэн зүйл

1.1 izi.mn програмыг ашиглан Түншлэлийн хөтөлбөрт хамрагдахын тулд үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан байх ёстой.
1.2 Түншлэгч нь izi.mn худалдааны төвийн програмыг ашиглана.
1.3 Байгууллага нь зөвхөн насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Түншлэгчтэй хамтран ажиллах ба насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт энэхүү үйлчилгээний нөхцлийн дагуу хөтөлбөрт хамрагдаж болно.

Нэр томъёоны тайлбар

2.1 Програм –Түншлэгчийн ашиглах www.izi.mn сайтаар дамжуулан цахим хэлбэрээр бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах боломж бүхий програмын модулийг;
2.2 Харилцагч – Түншлэгчийн сурталчилсан бараа бүтээгдэхүүнтэй танилцах, худалдан авахаар сонирхож буй izi.mn сайтын бүртгэлтэй, бүртгэлгүй хэрэглэгч;
2.3 Баталгаажсан захиалга - Харилцагчийн төлж баталгаажуулсан барааны захиалга;
2.4 Үйлчилгээ - Түншлэлийн хөтөлбөрт заагдсан үйлчилгээ буюу харилцагчид бараа бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулах үйлчилгээ;

Нууцлалын бодлого

3.1 Програмыг эзэмшигч байгууллага нь Түншлэлийн мэдээллийг зөвхөн Түншлэлийн хөтөлбөрт заасан үйлчилгээг хүргэх зорилгоор ашиглана.
3.2 Түншлэгч нь izi.mn сайтын хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг хадгалж, гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх үүргийг сайтыг ажиллуулагч байгууллагын нэгэн адил хүлээнэ.
3.3 Түншлэгчийн ашиглах програмаас харилцагч бараа бүтээгдэхүүнтэй танилцаж сонирхох, таалагдсан бараагаа худалдан авахтай холбоотой технологийн боломжийг сайтыг ажиллуулагч байгууллага бүрдүүлнэ.
3.4 Түншлэгч нь програмд нэвтрэх ID болон нууц үгийг ямар ч тохиолдолд бусдад дамжуулах эсвэл ил болгож болохгүй.
3.5 Түншлэгч нь өөрийн үйлдэл ба эс үйлдлээрээ өөрийн ID ба нууц үгийг бусдад мэдэгдсэнээс үүссэн хохирол ба хариуцлагыг өөрөө бүрэн хариуцна.
3.6 Түншлэгч өөрийн ID ба нууц үгийг бусдад алдах, түүний ID ба нууц үгийг гуравдагч этгээд ашиглаж байгааг мэдсэн тохиолдолд сайтын хэрэглэгчийн үйлчилгээний газарт даруй мэдэгдэх бөгөөд байгууллага нь түншлэлийн мэдээллийг хамгаалахын тулд хурдан шуурхай арга хэмжээ авч ажиллана.

Түншлэгчийн хариуцах зүйлс

4.1 Програмд ашиглагдаж байгаа лого, нэр, барааны тэмдэгтүүд болон бусад загварууд нь байгууллагын өмч бөгөөд тэдгээрийг өөр ямар нэгэн зорилгоор хуулах, олшруулахыг хатуу хориглоно.
4.2 Програмын талаар санал хүсэлт, шинэ санаа илэрхийлэх, илгээх эрхтэй. 
4.3 Түншлэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд инфлюенсер өөрөө бүрэн хариуцлага хүлээнэ.
4.4 Програмыг ашиглах явцад байгууллагын нэр хүндэд харшилсан, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц үг хэрэглэх, үйлдэл үзүүлэхийг хориглоно. Мөн харилцагч руу чиглэсэн зүй бус үг, үйлдэл гаргахыг ч мөн хатуу хориглоно. Үүний улмаас үүссэн хохирлыг байгууллага болон харилцагчид бүрэн барагдуулна.
4.5 Хөтөлбөрт хамрагдан үйлчилгээ үзүүлсэнтэй холбоотой орлого хүлээн авах банкин дахь өөрийн дансны мэдээллээ үнэн зөв бүртгүүлнэ.
4.6 Програмыг ашиглах хугацаанд зөвхөн байгууллагын зүгээс гарган танилцуулсан бодлого агуулгын хүрээнд нөлөөллийн үйлчилгээг үзүүлнэ.
4.7 Програмыг хэрэглэх сургалтанд заавал хамрагдсан байх шаардлагатай.

Байгууллагын хариуцах зүйлс

5.1 Програмын найдвартай хэвийн ажиллагааг бүрэн хариуцна.
5.2 Түншлэлийн хөтөлбөрт үйлчилгээний төрөл, хуваарийг тусгасан байна.
5.3 Түншлэлийн хөтөлбөрт заагдсан үйлчилгээг үзүүлсэнтэй холбоотой үр дүнгээс хамаарсан орлого болон урамшууллыг түншлэгчийн дансанд шилжүүлнэ.

Бусад

6.1 Хэрэв энэхүү үйлчилгээний нөхцөл өөрчлөгдөх, шинэчлэгдэх тохиолдолд түншлэгчийн бүртгүүлсэн цахим хаяг руу тухай бүрд нь мэдээлэл илгээж, танилцах боломжийг олгоно.

Сэтгэгдлүүд

Үнэлгээний дундаж:
0.00 (0 - сэтгэгдэлтэй.)
  • 5  од
    0
  • 4  од
    0
  • 3  од
    0
  • 2  од
    0
  • 1 од
    0
Сэтгэгдэл, үнэлгээ:
5  од (0 - сэтгэгдэлтэй.)
4  од (0 - сэтгэгдэлтэй.)
3  од (0 - сэтгэгдэлтэй.)
2  од (0 - сэтгэгдэлтэй.)
1 од (0 - сэтгэгдэлтэй.)

Бичвэр байхгүй байна.